Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдааны нэгийн даваа үргэлжилж байна.
Уг барилдаанд найман Улсын харцага баридсанаас Ш.Пүрэвгарьд, О.Мөнх-Эрдэнэ, Х.Гантулга, Б.Цэдэнсодном нар нэгийн даваанд уналаа.
Тодруулбал, Ш.Пүрэвгарьд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Аймгийн нэмэх начин Г.Ганзоригт, О.Мөнх-Эрдэнэ Увс аймгийн Өмнөговь сумын харьяат Аймгийн нэмэх начин Б.Алтангэрэлд, Х.Гантулга Завхан аймгийн Баянтэс сумын харьяат Б.Ренчинжүгдэрт, Б.Цэдэнсодном Увс аймгийн Ховд сумын харьяат Аймгийн харцага Б.Ширчинхүүд тус тус уналаа.
Л.Баяр
Сэтгэгдэл (1)