Монгол улсын Их хурлын гишүүд “Үндэсний их баяр наадмын тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлан ажиллаж байгаатайгаа холбогдуулан үндэсний спортын холбоодын удирдлагтай уулзалтуудыг хийж байна. 2025 оны 01-р сарын 08-ны өдөр хууль санаачлагч МҮБХ-ны Удирдах зөвлөлийн гишүүдтэй уулзаж, санаачилж буй хуулийн төслөө танилцуулж санал солилцлоо.
Уулзалтанд оролцогсод “Үндэсний их баяр наадмын тухай хууль”-ийг улам сайжруулах, зарим нэмэлт заалтуудыг оруулах шаардлага буйд санал нэгдэж, энэхүү хуулийн төсөлд бөхчүүд, бөх сонирхогчид, иргэдээс саналыг авч ажиллахаар шийдвэрлэсэн байна.
Иймд бөхчүүд, бөх сонирхогчдоос “Үндэсний их баяр наадмын тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулахтай холбоотой санал хүсэлт байвал МҮБХ-ны info@mnwf.mn цахим хаягаар 2025 оны 01-р сарын 30 хүртэл авна.
Сэтгэгдэл (3)