"Эрдэнэс Тавантолгой” компанид Монгол Улсын иргэн бүр хувьцаа эзэмшдэг. Өнгөрсөн оны ногдол ашгийг эхний хэсгийг шинэ он гарахын өмнө иргэдэд олгосон. 1072 хувьцаа эзэмшигч иргэнд 121,500 төгрөг олгосон. Тэгвэл үлдсэн ногдол ашиг болох 200 мянга гаруй төгрөгийг хэзээ олгох вэ гэдэг одоогоор тодорхойгүй байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн зүгээс “ 1072 ширхэг хувьцааны 2024 оны ногдол ашгийн үлдэгдлийг ирэх хоёрдугаар сард компанийн санхүүгийн тайлан гарч, Төлөөлөн удирдах зөвлөл хуралдан шийдвэр гаргасны дараа олгох боломжтой болно” гэж мэдэгдлээ.
Сэтгэгдэл (3)