Тээврийн хэрэгслийн улсын дугаар авах хүсэлт илгээх carplate.ulaanbaatar.mn цахим систем өнөөдөр буюу энэ сарын 15-наас иргэдээс захиалгыг албан ёсоор авч эхэлнэ.
Тус цахим системийг өнгөрсөн сарын 30-нд нээсэн бөгөөд иргэд, аж ахуйн нэгж захиалга эхлэх хүртэл цахим системтэй танилцаж, өөрийн холбогдох мэдээллээ шалгаж, нягтлах боломжтой. Иргэд дугаар авах тээврийн хэрэгслийн арлын дугаарыг оруулснаар тодорхой шалгуураар таны тээврийн хэрэгслийг 100 хүртэл оноогоор үнэлж, эрэмбэлнэ. Энэ эрэмбээр улсын дугаар олгох дээд тоонд барьж, улсын дугаарыг өгнө.
Хамгийн гол нь иргэд улсын болон олон улсын чанартай авто зам ашигласны төлбөр болон товчоодын өр төлбөргүй байх ёстой гэсэн үндсэн шалгуурыг биелүүлсэн бол улсын дугаар авах боломжтой аж.
Мөн Улаанбаатар хотод бүртгэлтэй нийт тээврийн хэрэгслийн тухайн өдрийн статистикийг тээврийн хэрэгслийн улсын дугаар авах хүсэлт илгээх “Carplate” цахим системээс харах боломжтой.