Тэргүүн хатагтай асан Мишель Обама ирэх долоо хоногт болох Доналд Трампын тангараг өргөх ёслолд оролцохгүй гэж түүний ажлын албаныхан Мягмар гарагт мэдэгдэв. Мэдэгдэлд “Ерөнхийлөгч асан Барак Обама 60 дахь удаагийн тангараг өргөх ёслолд оролцоно. Харин тэргүүн хатагтай асан Мишель Обамаоролцохгүй” гэжээ.
Трампын албан ёсны тангараг өргөх ёслолд оролцохоос татгалзсан уг шийдвэр нь экс ерөнхийлөгч, тэргүүн хатагтай нарын оролцдог ёслолын уламжлалыг зөрчсөн явдал боллоо.
Ерөнхийлөгч асан Жорж Буш, түүний эхнэр Лаура Буш, ерөнхийлөгч асан Билл Клинтон, түүний эхнэр Хиллари Клинтон нар тангараг өргөх ёслолд оролцохоо мэдэгдэв.
Мишель Обама өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч асан Жимми Картерын дурсгалыг хүндэтгэх арга хэмжээнд мөн л оролцоогүй бөгөөд тухайн үед Хавайд байсан аж. Ерөнхийлөгч асан Барак Обама Вашингтон дахь Үндэсний сүмд болсон уг ёслолд оролцож, Трампын хажууд суусан бөгөөд тэдний дунд яриа өрнөсөн.
Хиллари Клинтон, Лаура Буш зэрэг бусад тэргүүн хатагтай нар Картерын дурсгалыг хүндэтгэх арга хэмжээнд оролцжээ.
Л.Баяр