Баримт 1
Батмөнхийн Ачбадрах 1994 оны арванхоёрдугаар сарын 21-нд төрсөн. Өвөрхангай аймагт төрж өссөн.
Баримт 2
Тэрбээр 2007 оноос гүйлтийн цанын спортоор хичээллэж эхэлсэн аж. Түүнийг цанын спортоор хичээллэхэд хажуу айлынх нь ах нөлөөлсөн хэмээн манай сайтад өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг.
Баримт 3
2018 оны Пёнчаны олимпод өрсөлдсөн тэрбээр УАШТ-ий таван алт, хоёр мөнгө, гурван хүрэл медальтай. Пёнчаны олимп түүний анхны олимп байв.
Баримт 4
2018 онд “Б” ангиллын насанд хүрэгчдийн ДАШТ-ий 10 км-ын зайн уралдаанд хүрэл медаль хүртсэн. ДАШТ-д дөрвөн удаа оролцсон туршлагатай.
Баримт 5
2014 онд спортын мастер, 2015 онд ОУХМ цол авч, 2015 онд ХХЕГ-ын “Хилийн төлөө” медалиар шагнуулсан.
Баримт 6
“Бээжин-2022” өвлийн олимпын наадмын эрх авахдаа 2021 оны ДАШТ-ий 10 км-ын зайд наймдугаар байр, FIS-ий олимпын оноо олгох тэмцээнд амжилттай оролцож, Монголын цанын спортын түүхэнд Дэлхийн цомд албан ёсоор оролцох эрх авсан байна.
Баримт 7
Тэрбээр цанын спортын талаар "Цанын спорт бол хүнийг эрүүл чийрэг, өв тэгш биеийн хөгжилтэй болгодог. Мөн спортоор хичээллэсэн хүнд хүлээцтэй, тэвчээртэй, багаар ажиллаж чаддаг болох гээд давуу тал олон бий" гэсэн байдаг.
Баримт 8
Түүний эхнэр ч мөн цанын спортоор хичээллэж байжээ. Мөн Б.Ачбадрахын төрсөн дүү нь энэхүү спортоор хичээллэдэг аж.
Баримт 9
Б.Ачбадрах “Алфен-2021” цомын аварга шалгаруулах тэмцээний 15 км-ын зайд Монголын цанын спортын түүхэнд хамгийн өндөр цагийн амжилт үзүүлсэн нэгэн юм.
Баримт 10
Тэрбээр 2025 оны анхны тэмцээн буюу БНСУ-ын Пёнчан хотод тус улсын гүйлтийн цанын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнээс ОУХМ Б.Ачбадрах хоёр зайд алтан медаль хүртжээ.