УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн мэдээлэл өглөө.
Тэрбээр "Шууд татварын тогтолцооноос шууд бус татварын тогтолцоо руу шилжих хэрэгтэй байна. Ард иргэдэд ачаа болж байгаа үйл ажиллагаа болон орлогын албан татварыг бууруулах шаардлагатай. Хэрэглээний татвар руу шилжих зайлшгүй шаардлагатай. Гэхдээ өргөс авчихсан юм шиг гэнэт өөрчилж чадахгүй 5-6 жилийн хугацаанд хэрэгжүүлэх, нэг жилд нь татварыг бууруулж, нөгөө талдаа орлуулах татваруудыг оруулж ирэх зайлшгүй шаардлага байгаа юм. Үүнийг үед шаттайгаар хийх татварыг цогц асуудлыг оруулж ирж байна. 10-15 жилийн татварын алдаатай бодлогын суурь асуудлаас болж эдийн засаг, төсөв цаашид энэ байдлаар үргэлжлэх боломж алга. Тиймээс 5, 10 жилийн дараагаас эдимйн засаг өөрчлөгдөх бодлогыг хийх хэрэгтэй. Татвар бол улс орны эдийн засгийг хөдөлгөгч хөшүүргэ.
ААН, иргэдийн үүрч буй татварын ачаалыг бууруулж, үйл ажиллагаагаа тэлэх бололцоог бүрдүүлэх ёстой. Ингэж байж татварын бааз суурийг томруулах боломж харагдаж байгаа.
Ажиллаж, хөдөлмөрлөж байгаагаараа хөнгөлөлт эдэлдэг тогтолцоо руу шилжих хэрэгтэй. Нийгмийн даатгалын шимтгэл дээр ч ялгаагүй" гэлээ.