Даниил Медведев энэ жилийн Австралийн нээлттэй тэмцээний эхний тойрогт ялахдаа ракетаараа торонд бэхлэгдсэн камерыг эвджээ. Дэлхийн тавдугаарт эрэбэтэй тэрбээр дэлхийн чансааны 418-д бичигдэж буй Тайландын Касидит Самрежийг илүүрхсэн ч өрсөлдөгчийнхөө эсрэг бухимдангуй байлаа.
Гурав дахь сет Медведевийн хувьд хүндхэн эхэлсэн. Учир нь Самреж тоглолтыг тэргүүлж эхэлсэн юм. Тэрбээр уураа барьж дийлэлгүй уг үйлдлийг гаргасан бөгөөд дараа нь шүүгч Медведевт рэкетээ буруу ашигласан хэмээн сануулга өгсөн байна.
2021 оны АНУ-ын нээлттэй тэмцээний аварга тэрбээр гурав дахь сетэд хожигдсон юм. Гэсэн хэдий ч 23 настай Медведев тайван байдлаа хадгалж ялалт байгуулсан аж.
Л.Баяр