Мөрдөн байцаагчид Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёлыг Сөүл дэх өргөөнөөс нь баривчилжээ. Түүнийг өмнө нь хэд хэдэн удаа байцаалт өгүүлэхээр дуудсан боловч тэр үл тоомсорлосон юм. Улмаар түүнийг тус улсын Авлигатай тэмцэх газар (CIO)-д шалгаж байна.
Арванхоёрдугаар сард байлдааны онц байдал тогтоох оролдлого хийж улс орноо үймээнд турхирсан хэргээр шалгагдаж байгаа түүний хувьд төрийн тэргүүн болохоосоо өмнө тус улсын Ерөнхий прокурорын албыг хашиж байлаа. Эрх баригчид болон түүний хамгаалалтын ажилтнууд болон дэмжигчдийн хооронд хэдэн цаг үргэлжилсэн мөргөлдөөний дараа мөрдөн байцаагчид хашааны ханыг шат ашиглан давж орсноос баривчлах ажиллагаагаа амжилттай болгожээ.
Хоёр долоо хоногийн өмнө түүнийг 130 гаруй албаныхан хүч дайчлан баривчлах ородлого хийсэн боловч дэмжигчид нь саад учруулсан юм. Юныг албан тушаалаас нь огцруулах эсэхийг шийдэх шүүх хурал өчигдөр эхэлсэн ч тэр биечлэн ирээгүйн улмаас дөрвөн минут үргэлжлээд дууссан юм.
Л.Баяр