АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден хоригдлуудыг суллах хэлэлцээрийн хүрээнд Куба улсыг терроризмыг ивээн тэтгэдэг орнуудын жагсаалтаас хасахаар болсон тухай Цагаан ордоны хэвлэл мягмар гарагт мэдэгдэв.
Уг шийдвэрийн дараахан Куба улс янз бүрийн гэмт хэрэг үйлдэж шоронгийн хаалга татсан АНУ-ын 553 хоригдлыг суллахаа мэдэгджээ. Доналд Трамп 2021 онд ерөнхийлөгчийн суудлаасаа буухын өмнөхөн тус улсын терроризмын нэрийг сэргээж, АНУ-аас тус улсад үзүүлэх эдийн засгийн тусламж, зэвсгийн экспортыг бүрэн хориглосон билээ.
Учир нь АНУ Кубыг олон улсын терроризмын үйл ажиллагаанд удаа дараа дэмжлэг үзүүлсэн гэж үзсээр ирсэн хэрэг. 2015 онд Ерөнхийлөгч байсан Барак Обама Кубыг уг жагсаалтад нэмэхдээ Д.Трампыг коммунист улс болох Венесуэлийн удирдагч Николас Мадурог дэмждэг тухай ярьж байлаа.
Хоригдлуудын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг зарлаагүй байна. 2021 онд эдийн засгийн уналтаас үүдэн Кубад засгийн газрын эсрэг томоохон жагсаал болж олон хүн шоронд суусан. Тэгвэл хоригдсон зарим эсэргүүцэгчдийг энэ хэлэлцээрээр суллана гэж найдаж байгаа ажээ.
Куба АНУ-ын терроризмыг ивээн тэтгэгчдийн жагсаалтад Хойд Солонгос, Сири, Ирантай улсуудтай багтаж байв. Д.Трамп энэ сарын 20-нд албан тушаалдаа буцаж ирнэ. Тэрбээр дөрвөн жилийн өмнө гаргасан шийдвэртээ хэрхэн хандах нь одоогоор тодорхойгүй байна. АНУ-ын дараагийн төрийн нарийн бичгийн даргаар сонгогдоод байгаа Марко Рубио Кубын эсрэг хориг арга хэмжээ авахыг удаан хугацаанд дэмжиж ирсэн. Түүний гэр бүл 1950-иад онд Фидель Кастрог засгийн эрхэнд гарсан коммунист хувьсгал гарахаас өмнө эх орноо орхин явсан.п
Л.Баяр