УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний баялагийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх гэж буй. Үүнтэй холбогдуулан нэмэлт, өөрчлөлтийг оруулах тухай хуулийн төсөлд юуг тусгасан талаарх мэдээллийг хүргэж байна.
Тодруулбал, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд доор дурдсан агуулга бүхий дэд заалтыг тус тус нэмэхээр тусгасан байна. Энэ хуулийн 11 дүгээр зүйл нь "Баялгийн сангийн эх үүсвэр"-ийн тухай юм. Үндэсний баялагийн сан нь дараах гурван сангаас бүрддэг.
- Ирээдүйн өв сан
- Хуримтлалын сан
- Хөгжлийн сан
Нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгаснаар:
11.1.2.в. Ашигт малтмалын тухай хуулийн 472.1-д заасан стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр болон Цөмийн энергийн тухай хуулийн 201.5-д заасан цацраг идэвхт ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр;
11.1.2.г.Цөмийн энергийн тухай хуулийн 5.5-д заасан төрийн эзэмшлийн хувь хэмжээг бүтээгдэхүүн хуваах, төрийн эзэмшлийн хувьцааны төрлийг өөрчлөх зэрэг хувилбараар орлуулснаас бий болсон татварын бус орлого.”
2 дугаар зүйл. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2.а, 11.1.2.б дэх дэд заалтын “уул уурхайн олборлолт” гэсний өмнө “энэ хуулийн 12.9-д заасны дагуу төвлөрүүлсэн ногдол ашгаас” гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“11.1.2.Хуримтлалын сан дараах эх үүсвэрээс бүрдэнэ гэжээ.