Монгол Улсын сайд М.Энхсайхан Тавантолгой төслийн хоёр дахь шатны хэлэлцээр эхэсэн талаар мэдээлэл хийлээ. Тавантолгойн хэлэлцээр энэ сарын 5-нд албан ёсоор эхэлсэн. Хэлэлцээрийн явцад Тавантолгойн санхүүгийн байдал, Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлд төмөр зам барих чиглэлээр хийсэн ажлын талаар нэгдмэл ойлголтод хүрч чадсаныг Монгол Улсын сайд М.Энхсайхан онцоллоо.
Тэрбээр “Бид Тавантолгойн ордыг тойрсон нэгдмэл ойлголтод хүрч чадсан. Монгол Улс санхүүгийн эрсдэл үүрэхгүй учир хөрөнгө оруулагч талаас концессийн гэрээ ямар байх талаар анхны төсөл гаргаж өгөх хүсэлт тавьсан. Манай ажлын хэсэг суугаад бидний санаа зовж байсан бүх асуудлууд туссан байна гэж үзсэн. Энэ бол их чухал. Хэлэлцээрийн ширээнд Уул уурхайн яам, Гадаад харилцааны яам, Хуульзүйн яам, Зам тээврийн яам, Ерөнхий сайдад шууд хамаардаг Хөрөнгө оруулалтын газар, Эрдэнэс Тавантолгой, Монголын төмөр зам компаниуд мэргэжлийн түвшинд татагдан ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд сайн ажиллаж, нэгдмэл ойлголтод хүрсэн. Энэ долоо хоногийн ажил тун хариуцлагатай байх болно. Бидний зүгээс банкны шаардлагыг хангасан баримт бичгийг дундаасаа гаргах учиртай. Анхнаасаа харилцан ашигтай, эрх ашгийн тэнцвэрийг хангасан, нээлттэй, мэдээллийг ил тод өгөх зарчмаар ажиллаж байгаа” гэх мэдээллийг өглөө.
Үүний дараа “Хөрөнгө оруулалтын газар”-ын дарга С.Жавхланбаатар мэдээлэл өглөө.
-Яг ямар гэрээ хийхээр болсон бэ? Тавьж байгаа шаардлагууд дээр тохирсон зүйл бий юу?
-Зөвхөн нэг гэрээний хүрээнд 80 орчим асуудал яригдаж байгаа. Асуудлаа ярилцаж байна.
-Хөрөнгө оруулагчдын зүгээс ямар шаардлага тавьж байгаа юм бэ?
-Хөрөнгө оруулагчид уг төслийг тогтвортой, амжилттай хэрэгжүүлэх ёстой гэсэн шаардлагыг тавьж байна.
-Хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтаа яаж оруулж ирэх юм бэ? Үйл ажиллагааныхаа менежментийг барьцаалах юм уу? Ордоо барьцаалах уу?
-Оролцогч компаниуд гучин хувийн хөрөнгийг өөрөөсөө гаргана. 70 хувийг банк санхүүгийн байгууллагаас зээлээр босгоно. Хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны зардалд Сумитома том мөнгө босгох юм. Учир нь борлуулалтаа хариуцаж байгаа юм. Магадгүй энэ төслийн 20-30 хувийг Сумитома баталгаатай худалдаж авах байх. Хэрвээ бид амжилтад хүрээд, гэрээнүүд зурагдаад ажил хийгдээд эхэлбэл консерциум дотор гэрээ зурах асуудал зэрэг хийгдэнэ.

Т.Энхэлээ
Сэтгэгдэл (2)