Цагаан зээр амьдрах орчиндоо тогтмол шилжилт хөдөлгөөн хийдэг агаад зөвхөн ороо нийллэг болон төллөх үедээ нүүдэллэдэггүй онцлогтой.
Энэ үе нь 11 дүгээр сарын сүүлээр илэрдэг бөгөөд ооны хүзүүнд дэх хүхээ нь томорч, бараан өнгөтэй болдог. Хүч чадалтай ооно 30-40 бүр цаашлаад 60 хүртэлх шаргачин хураана. Ороо хөөцөлдөөний үе 1 дүгээр сарын дунд үе хүртэл үргэлжилнэ.
Монгол орны зүүн бүсэд цагаан зээрийн эзэмшил нутгийн хэмжээг тогтоох зорилгоор хийгдсэн судалгааны үр дүнд нас бие гүйцсэн цагаан зээрийнх 14,000-32,000 км.кв болох нь тогтоогджээ. Энэ нь 2-3 сумын газар нутагтай тэнцэнэ гэж WWF Mongolia-аас мэдээлэв.