Манай улсын спортын салбарынхан энэ онд нэлээдгүй завгүй байх нь. Учир нь тив дэлхийн шинжтэй 14 томоохон тэмцээн уралдааныг манай улс зохион байгуулах эрхийг нь авсан. Нэр хүндтэй тэмцээнүүдийг эх орондоо зохион байгуулснаар улс орноо сурталчлахаас гадна Үндэсний шигшээ багийн тамирчид олимпийн эрх авах, дэлхийд чансаагаараа тэргүүлж буй өндөр зэрэглэлийн тамирчидтай хамтарсан бэлтгэл хийж туршлага хуримтлуулах ач холбогдолтой юм. Эдгээр тэмцээн уралдааныг зохион байгуулахаар нийт нэг тэрбум төгрөгийн зардал төсөвлөөд байна. Ингээд дээрх тэмцээний жагсаалттай танилцана уу
1. Нисэх загварын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн
2. Чөлөөт бөхийн "Mongolian open" тэмцээн
3. Сонсголын бэрхшээлтэй иргэдийн шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн
4. ВолейболынЗүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн
5. “Чингис хаан 2015” Гран-При тэмцээн
6. “Улаанбаатар марафон-2015" олон улсын гүйлт
7. Хөлбөмбөгийн “Аsian cup-2015” Азийн цомын тэмцээн
8. Софт теннисний “Mongolian open” тэмцээн
9. Тэшүүрийн "Mongolian open" тэмцээн
10. Дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын Гран-При тэмцээн
11. Олон улсын Ахмадын спортын наадам
12. Монгол туургатан бөхийн барилдаан
13. Туялзуур сэлэмний Залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн
14. Практик буудлагын “Mongolian open-2015” тэмцээн