Үндэсний статистикийн хорооны мэдээллээр улсын хэмжээнд 2024 онд 57.3 мянган эх амаржсан нь өмнөх оноос 6.6 мянга буюу 10.3 хувиар буурсан байна. Нийт амаржсан эхчүүдийн 154 буюу 0.3 хувь нь гэртээ төржээ.
Өнгөрсөн 2024 онд нийт 57.8 мянган хүүхэд төрж, өмнөх оноос 6.6 мянга буюу 10.2 хувиар буурчээ.
Нийт төрсөн хүүхдийг сараар харахад тавдугаар сард хамгийн их буюу таван мянган хүүхэд төрсөн бол нэгдүгээр сард хамгийн бага буюу 4.7 мянган хүүхэд төржээ.