ОХУ ч бас тамхинаас хууль эрх зүйн хувьд татгалзаж эхэлж байгаа талаар “CNN” мэдээлжээ.

Өчигдөр ОХУ-ын парламентын дээд танхим нийтийн байранд тамхи татахыг хориглох тухай Засгийн газраас санаачилсан хуулийг дэмжсэн байна. Энэ хууль ёсоор 2013 оны 6-р сарын нэгнээс эхлэн ОХУ-ын албан байгууллага, метро, төмөр зам, нисэх онгоцны буудал, цайны газар, автобусны зогсоол зэрэг нийтийн бараг бүх байранд тамхи татахыг хориглосон байна. Харин үйлдвэрийн газарт тусад нь тоноглосон газарт тамхи татаж болох аж.
Мөн энэхүү хуульд 2014 оны 6-р сарын нэгнээс алсын чиглэлийн галт тэрэг, тавцан, нисэх ба хөлөг онгоцны зорчигчийг тээвэрлэх үйлчилгээний тасалгаа, худалдаа хийх газар, ресторан, цайны газар, зочид буудалд татахгүй байхаар тусгажээ.

Д.Идэр