Италийн "Benetton" брэндийг дэлхийн хамгийн том хувцасны брэндүүдийн нэг болоход тусалсан сурталчилгааны компанийг удирдаж байсан Оливьеро Тоскани Даваа гарагт 82 насандаа таалал төгслөө гэж гэр бүлийнхэн нь мэдэгдлээ.
Тоскани өнгөрсөн баасан гарагт ухаан алдаж гэрийнхээ ойролцоох Сесина хотын эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд биеийн байдал нь хүнд байжээ.
Тэрээр нгөрсөн наймдугаар сард Corriere della Sera сонинд өгсөн ярилцлагадаа бие махбодын амин чухал эрхтэнд нөлөөлдөг амилоид уургийн хуримтлал үүсгэдэг ховор бөгөөд эдгэршгүй өвчин болох амилоидозоор өвчилсөн тухайгаа ярьсан байдаг.
Улмаар тэр нэг жилийн дотор 40 кг турсан аж. Тэрээр 1942 оны хоёрдугаар сарын 28-нд төрсөн.
Эцгийнхээ захиасыг биелүүлэн гэрэл зурагчны мэргэжлээр суралцаж, дараагаар нь хэд хэдэн загварын сэтгүүлд ажиллаж, жүжигчин Моника Беллуччи болон бусад алдартай загвар өмсөгчдийг алдарт хүрэхэд тусалсан юм.