Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээ. Тус хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт буюу нэгдүгээр сарын 9-нд Сангийн сайд Б.Жавхлан УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Тэгвэл өнөөдрийн байнгын хорооны хуралдаанаар Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийн дэмжлээ.