“Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр гурван цех, гурван технологийн шугамаар хоногт 1200-1500 тонн түлш үйлдвэрлэж байна. Шахмал түлшний стандарт хангалтгүй байгаа учраас эхний ээлжид сайжруулсан шахмал түлшний технологийг шинэчилнэ. Шахмал түлшний түүхий эдийг Тавантолгойн уурхайн “0” давхаргын стандартын шаардлага хангасан баяжуулсан нүүрсээр солих, шигшин ангилалт болон стандартын шинэчлэлүүдийг хийнэ. Зөвхөн шахмал түлшний стандартыг 2025 онд багтаан шинэчилснээр агаарын бохирдол 25 хувиар буурна гэсэн тооцоолол гаргаад байна гэж НЗДТГ-ын ХМОНХХ-ийн мэдээлэлд дурдагджээ.