Нью-Йоркоос хөөрсөн "JetBlue" компанийн онгоц Форт-Лодердейл хотын Холливудын олон улсын нисэх онгоцны буудалд газардсаны дараа дугуй хураадаг хэсгээс нь хоёр хүн нас барсан байдалтай олдсон тухай тус агаарын тээврийн компани мягмар гарагт мэдэгдэв.
Энэ нь агаарын тээврийн аюулгүй байдлын талаар санаа зовоосон хэд хэдэн ослын хамгийн сүүлийн тохиолдол болж байна.
Цогцсуудыг мягмар гаргийн шөнө нислэгийн дараах засвар үйлчилгээний шалгалтын үеэр олсон байна. Тэдний хэн болох нь тодорхойгүй байгаа бөгөөд тэднийг онгоцонд хэрхэн нэвтэрсэн эсэх талаар мөрдөн байцаалт явуулж байгаа ажээ.
"JetBlue"-ийн мэдээлснээр, уг онгоц хамгийн сүүлд Нью-Йорк дахь Жон Кеннеди олон улсын нисэх онгоцны буудлаас хөөрсөн 1801 дугаарын нислэг байсан. Нислэгийг хянах "FlightAware" цахим хуудсанд мэдээлснээр, онгоц 23:10 цагт Форт-Лодердейл хотод газардсан байна.
Сүүлийн нэг сарын хугацаанд нисэх онгоцны буудлын аюулгүй байдлын талаар ноцтой түгшүүр төрүүлсэн бусад ослууд олон гарсан.
Нэгэн эмэгтэй Талархлын баярын долоо хоногт Дельтагийн онгоцонд сууж, Кеннедигээс Парис руу туулайчилж яваад баригдсан. Мөн Сиэтл-Такома олон улсын нисэх онгоцны буудлаас хөдөлж байсан Дельта компанийн онгоцонд андуурч суусан хүн нислэгийн үеэр үсэрхийг завдсан байна.
Мөн бидний санаж байгаачлан онгоцны сүйрлүүд, дугуй хураах хэсэгт гацсан нэг биш удаагийн тохиодлууд сүүлийн нэг сард тохиолдсон нь хачирхалтай.
Л.Баяр