Мөнгөний нийлүүлэлт өсжээ. Тодруулбал, Mөнгөний нийлүүлэлт (M2) 2024 оны 12 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 43.3 их наяд төгрөг болж өссөн байна. Ийнхүү өмнөх оноос 5.7 (15.2%) их наяд төгрөгөөр өсөхөд төгрөгийн хадгаламж 4.9 (28.8%) их наяд төгрөгөөр, төгрөгийн харилцах 1.8(19.7%) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн тухай ҮСХ-оос мэдээлэв.