Өнөөдөр байнгын хороод болон ажлын хэсгийн хуралдаан болно. Тодруулбал, Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдана. Мөн Ес зүй, дэгийн байнгын хороо "Байнгын хорооны тогтоолын төсөл /Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээр томилогдсон Улсын Их Хурлын гишүүн чуулганы ажиллагаанд оролцох журам батлах тухай/" асуудлаар хуралдах товтой байна.
ЛХАГВА ГАРАГ /2025.01.08/ |
||||
Д/Д |
ХУРАЛДААН |
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ |
ЦАГ |
ТАНХИМ |
НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН (I) |
||||
1 |
Төрийн байгуулалтын байнгын хороо |
Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
10.00 |
“Их Эзэн Чингис хаан” |
АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН (II) |
||||
1 |
УИХ-ын даргын 2024 оны 107 дугаар захирамжаар байгуулагдсан |
Дотоод орчны бохирдлыг бууруулах, эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
14.00 |
“Үндсэн хууль” |
2 |
УИХ-ын даргын 2024 оны 90 дүгээр захирамжаар байгуулагдсан |
Гэрч, хохирогчийг хамгаалах тогтолцоог сайжруулах чиглэлээр судалгаа хийж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
16.00 |
“Их засаг” |
ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН |
||||
1 |
Ёс зүй, дэгийн байнгын хороо |
· Байнгын хорооны тогтоолын төсөл /Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээр томилогдсон Улсын Их Хурлын гишүүн чуулганы ажиллагаанд оролцох журам батлах тухай/ |
11.00 |
“Жанжин Д.Сүхбаатар” |
2 |
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо |
· Элчин сайдыг томилох асуудлаар зөвшилцөх тухай /Монгол Улсын Ерөнхийлөгч 2024.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/ · “Батлан хамгаалахын техник, тоног төхөөрөмж болон технологи шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/ |
13.00 |
“Их засаг” |