Цагдаагийн байгууллагад 2025 оны нэгдүгээр сарын 14-ний 00:09 цагийн орчим “нийслэлийн Баянзүрх дүүргийн 41 дүгээр хороо, кино үйлдвэрийн автобусны буудлын хажуугийн сүлжээ дэлгүүр дотор согтуу хүн агсам тавиад байна” гэх дуудлага мэдээлэл ирүүлснийг хүлээн авч шалгалтын ажиллагааг эхлүүлжээ.
Тодруулбал, нэр бүхий иргэний танхайрах болон бусдын эд хөрөнгө устгах, гэмтээх зэрэг үйлдлүүдэд холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна.