АНУ-ын ерөнхийлөгч улсынхаа хамгийн том худалдааны түншүүдийн эсрэг эхлүүлсэн худалдааны дайн даамжирч байгаа тул Европын холбооны орнуудаас орж ирдэг дарс, виски, оргилуун дарсанд 200 хувийн татвар ногдуулна гэж сүрдүүлэв.
Трамп пүрэв гарагт "Truth Social" платформ дээр нийтэлсэн нийтлэлдээ тус холбоон улсуудад тавьсан согтууруулах ундааны татварыг ЕХ-ноос зарласан Америкийн бурбон вискид 50 хувийн татвар ногдуулсны хариу арга хэмжээ гэж мэдэгджээ.
Дөрөвдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр болох бурбон вискиний эсрэг ЕХ-ны арга хэмжээ нь Лхагва гарагт хүчин төгөлдөр болсон ган, хөнгөн цагааны импортын 25 хувийн гаалийн татварт Трампын 28 тэрбум ам.долларын хариу арга хэмжээний нэг хэсэг байв.
ЕХ, Канад, Мексик, Хятадад ногдуулсан татвар болон хариу арга хэмжээ нь АНУ-ын эдийн засгийг уналтад оруулах аюултай бөгөөд АНУ-ын бизнес эрхлэгчид дотооддоо илүү их бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэрэгцээ гарна.
Энэ хооронд "шилжилтийн үе" гарч болзошгүйг Трамп хүлээн зөвшөөрсөн.
Л.Баяр