Пүрэв гаргийн орой Денверийн олон улсын нисэх онгоцны буудалд "American Airlines" компанийн онгоцны нэг талын хөдөлгүүр шатсаны улмаас олон арван зорчигч өрөөсөн далавч дээр нь гарч зогсохоос аргагүйд хүрчээ.
Америкийн агаарын тээврийн 1006 дугаар нислэг Колорадо Спрингсээс Даллас-Форт-Уэрт чиглэлд нисч явсан Боинг 737-800 онгоц хөдөлгүүрийн чичиргээний улмаас Денверт газардсан байна.
"Онгоцонд 172 зорчигч, зургаан багийн гишүүн байсан" гэж Холбооны нисэхийн удирдлагын газраас мэдэгдэв. Онгоцны хөдөлгүүр газардсаны дараа гэнэт шатаж эхэлжээ. Галыг унтрааж, бүх зорчигчдыг нүүлгэн шилжүүлсэн гэж хэвлэлийн төлөөлөгч мэдээлэв.
Хэргийн газраас авсан зургуудаас харахад олон арван зорчигч онгоцноос гарч, агаарт утаа бүрхэхтэй зэрэгцэн өрөөсөн далавч дээр нь зогсож байгаа харагдана.
Зургаан зорчигчийн биеийн байдал таагүй болсон тул нэмэлт шинжилгээ хийлгэхээр эмнэлэгт хүргэсэн гэж "American Airlines" компанийн төлөөлөгч ярьжээ.
Л.Баяр