ЭМД-ын шимтгэл төлсөн статистик мэдээг хүргэж байна. Тодруулбал, өнгөрсөн 7 хоногт буюу 2025 оны 3 дугаар сарын 8-наас 3 дугаар сарын 12-ны 10 цагийн байдлаар И-баримт гар утасны аппликейшнээр 7133 иргэн, 7650 удаагийн гүйлгээгээр нийт 563,3 сая төгрөгийн шимтгэл төлжээ.`
И-Монголиагаар 3972 иргэн, 4954 удаагийн гүйлгээгээр нийт 291,2 сая төгрөгийн шимтгэл төлсөн байна гэж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ.