Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч нар мэдээлэл өглөө.
Өмгөөлөгч нарын төлөөлөл "Шүүхийн шийдвэртэй өмгөөлөгч нар санал нийлэхгүй байна. Шүүхийн шийдвэр Монгол Улсын хүний эрх, үнэлэмжийг яаж үзэх вэ гэдэгт олон нийт дүгнэлт хийх хэрэгтэй байх. Өмгөөлч нарын хувьд хүний эрхийг дээдэлсэн төрт ёс, шударга ёсонд итгэж байгаа. Бидэнд боломж бий. Хяналтын журмаар давж заалдах, гомдол гаргах эрх байгаа. Тэр хүртэл явна. Бидний үйлчлүүлэгч Н.Өнөрцэцэгийн сэтгэл санаа тайван байгаа. Өнөөдөр бүрэн дүүрэн ойлголттой болсон" гэв.
Мөн өмгөөлөгч Р.Булгамаа "Шүүхийн шийдвэрийг хууль зүйн шинжлэх ухааны үүднээс тайлбарлах боломжгүй байна" гэлээ. Түүнчлэн өмгөөлөгчдийн төлөөлөл "Дээд шүүх хүлээж авахгүй бол энэ хэрэг ингээд дуусна" гэдгийг хэлэв.
Сэтгэгдэл (1)