Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох 540 хавтаст хэрэг бүхий хэргийг прокурорын эсэргүүцэл болон нэр бүхий 41 шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэлэлцэж байна.
Шүүх бүрэлдэхүүн 2024 оны 12 дугаар сарын 2-ноос 3-ны хооронд шүүгдэгч, өмгөөлөгч, прокурорын гаргасан гомдол, эсэргүүцэл, хууль зүйн дүгнэлт, саналыг сонсож, улмаар 4-ний өдрөөс эхлэн шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд шилжин хуралдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хянаж байгаа юм.
Хяналтын шатны шүүх хуралдааныг 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 14 цаг 00 минутад Монгол Улсын дээд шүүхийн шүүх хуралдааны Их танхимд үргэлжлүүлэн явуулж, шийдвэр танилцуулах аж.