Шведийн төв хэсэгт байрлах нэгэн сургуульд зэвсэгтэй этгээд халдаж болж, 10 орчим хүн амиа алдсаны дотор зэвсэгт этгээд байж болзошгүй гэж цагдаа нар мэдээллээ.
Ерөнхий сайд Ульф Кристерссон нийслэл Стокгольм хотоос баруун тийш 200 км-ийн зайд орших Оребро хотын Рисбергска сургуульд мягмар гарагт болсон халдлагыг "Шведийн түүхэн дэх хамгийн аймшигт үйл явдал" гэж тодорхойлжээ. Цагдаа нар амиа алдагсдын дунд гэмт хэрэгтэн эрэгтэй байсан гэж үзэж байгаа аж.
Хэд хэдэн хүн гэмтэж бэртсэн тул амь үрэгдэгсдийн тоо өсөж магадгүй байна. Шархадсан хүмүүсийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд дөрвөн хүнд мэс засал хийж байна.
Цагдаа мөн халдлагын цаана ямар нэгэн “терроризм” сэдэл байгаагүйг баталжээ. Насанд хүрэгчдийн боловсролын төв болох Рисбергска сургуульд орон нутгийн цагаар 12:33 (GMT 11:44) цагт буудалцаан болсон тухай мэдээллийг цагдаагийн утсанд хүлээн авсан байна.
Тус байгууламж нь сургуулийн кампус дотор байрладаг. Энэ төвд бага, дунд сургуулиа төгсөөгүй хүмүүс голчлон хамрагддаг.
Л.Баяр