АНУ-ын шуудангийн алба (USPS) Д.Трампын дараагийн мэдэгдэл хүртэлХятад, Хонг Конгоос илгээмж авахаа зогсоосон гэж мэдэгдэв. Тус компанийн вэбсайт дээрх мэдэгдэлд дурдсанаар, аль хэдийн илгээгдсэн илгээмжүүдийг түдгэлзүүлэхгүй.
USPS ийм шийдвэр гаргах болсон шалтгаанаа тайлбарлаагүй ч АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Хятадаас АНУ-д импортолж буй бүх бараанд 10 хувийн нэмэлт татвар ногдуулах болсонтой холбоотой гэж ажиглагчид харж байна.
Трампын тушаалаар 800 ам.долларын буюу түүнээс бага үнэтэй барааг татвар төлөхгүйгээр АНУ-д нэвтрүүлэхийг зөвшөөрсөн заалтыг үгүй болгосон юм. Shein, Temu зэрэг Хятадын цахим худалдааны томоохон компаниуд АНУ-ын сая сая хэрэглэгчдэд хүрч эхэлсэн нь татварын цоорхой гэгдэх болсон.
Үүний хариуд Хятад улс АНУ-ын импортын зарим бараанд татвар ногдуулна гэж мэдэгдэв. Хоёрдугаар сарын 10-наас эхлэн нүүрс болон шингэрүүлсэн байгалийн хийн бүтээгдэхүүнд 15 хувийн татвар ногдуулна. Түүхий тос, хөдөө аж ахуйн машин, том хөдөлгүүрт автомашинд 10 хувийн татвар ногдуулах ажээ.
Трамп ойрын өдрүүдэд БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй ярилцах төлөвтэй байна. АНУ-ын конгрессын 2023 оны тайланд дурдсанаар, АНУ-ын хилээр орж ирж буй илгээмжийн бараг тал хувь нь Хятадаас ирдэг аж.
Л.Баяр