Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр " Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан болон миний бие БНХАУ-тай хийж байгаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын асуудлын Засгийн газар хоорондын хэлэлцээрээрт гарын үсэг зурах эрхийг олгох шийдвэр гаргалаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 2025 оны хоёрдугаар сарын 13-наас 15-ны хооронд хийх айлчлалын үеэр энэ бичиг баримт эцэслэгдэн зурагдана. Хятадын талаас Хөгжил шинэтгэлийн хорооны дарга нь энэ хэлэлцээр дээр гарын үсэг зурна. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу УИХ-ын Эдийн засаг болон Гадаад бодлогын байнгын хороогоор орж, гарын үсэг зөвшөөрлийг олгосон" гэв.