АНУ-ын Армийн инженерүүдийн корпус баасан гарагт Төв Калифорни зүгт хоёр даланг нээж, ням гараг гэхэд ойролцоогоор 2.2 тэрбум галлон усыг усан сангаас гадагш урсгажээ. Энэ нь галд нэрвэгдсэн Өмнөд Калифорнийг усаар хангах Доналд Трампын тушаал юм. Трамп ням гарагт "Ус Калифорнид урсаж байна. Муж даяар тариаланчид устай болж, урсгал нь Лос Анжелес руу чиглэж байна" гэжээ.
Усны мэргэжилтнүүдийн хэлж буйгаар хоёр том асуудал байна. Эхнийх нь тэдний нээсэн далангийн ус Лос Анжелес руу урсахгүй, дэмий урсгаж байна гэх асуудал. Номхон далайн хүрээлэнгийн Калифорнийн усны бодлогын байгууллагын судалгааны захирал Хизер Кули "Тэд хуурай зун болох эрсдэлээс болж тэдгээр усан сангуудад ус хадгалж байсан. Энэ нь зуны саруудад хөдөө аж ахуйг усны хомсдолд оруулж байна" гэжээ.
Баасан гарагт Трамп "1.6 тэрбум галлон усыг чөлөөлж, гурав хоногийн дараа энэ нь 5.2 тэрбум галлон болно" гэжээ. Баасан гаргаас ням гараг хүртэл 2.2 тэрбум галлон ус гаргасан гэж орон нутгийн усны дүүргүүд даваа гарагт гаргасан мэдэгдэлдээ дурджээ. Уг усыг Туларе нуурын ай сав руу цутгасан байна.
Гэхдээ Лос Анжелесийн усны эх үүсвэрүүд нь Кавеа нуур болон Success нуурын нийлүүлдэг усны системээс бүрэн тусгаарлагдсан байдаг.
Энэ усны систем нь газар тариалан ихтэй Төв хөндий рүү урсдаг бөгөөд тэнд томоохон фермүүд самар, цитрус, өвс ногоо тариалж, малын тэжээлд зориулж бусад үр тариа тарьдаг.
Л.Баяр