Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв мэдээг хүргэж байна.
Хоёрдугаар сарын 05-нд нутгийн хойд хэсгээр, 06,07-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч нэмж чангарахыг онцгойлон анхааруулж байна.
Хур тунадас: 02 дугаар сарын 01-нд Хэнтийн уулархаг нутгаар, 03-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 04-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар ялимгүй цас, 05-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 06,07-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 08-нд нутгийн зүүн хагаст, 09-нд нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 05-нд говь, тал, хээрийн нутгаар, 06-нд ихэнх нутгаар, 07-нд нутгийн өмнөд хэсгээр, 08,09-нд говь, талын нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Хугацааны эхээр Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 20-25 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна. 05-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа буюу 09-нийг хүртэл ихэнх нутгаар хүйтний эрч нэмж чангарч Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Халх голын хөндийгөөр шөнөдөө 43-48 хэм, өдөртөө 30-35 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 27-32 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 15-20 хэм хүйтэн байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 01-нд ялимгүй цас, 05-06-нд цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 05,06-нд баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Хугацааны эхээр Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө -27-32 хэм, бусад хэсгээр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна. 05-наас хүйтний эрч нэмж чангарч Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө 34-39 хэм, бусад хэсгээр шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 19-24 хэм хүйтэн байна.