ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Э.Анхбаяр болон бусад удирдлагууд Менингитийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Өнөөдөр Менингококкт халдвараар өвчилсөн гурван настай хүүхэд эндлээ. 2024 оны сүүлээр Менингитийн халдварын сэжигтэй таван тохиолдол бүртгэгдсэн. Үүний хоёр тохиолдол батлагдаж, эдгэрээд гарсан. 2025 онд хоёр тохиодол батлагдсан.
Халуурсан, тууралт ихэссэн үед эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандаах хэрэгтэй. Цахилгаан Менингитийг ард иргэд ялгах нь хүндрэлтэй байдаг. Менингитийн дэгдэлт 10-15 жилд нэг явдаг. Ингэхдээ 2-3 жил үргэлжлэх магадлалтай. 2015 онд Менингитийн дэгдэлт гарч байсан. Менингитэд сайн дурын вакцин хийгддэггүй. Зорилтот бүлгийг хамарсан вакцин хийгддэг. 5 хүртэлх насны хүүхдүүд их өвддөг" гэв.
Сэтгэгдэл (3)