Филиппиний парламент авлигын гомдол мэдээллийн дагуу Филиппиний дэд ерөнхийлөгч Сара Дутертег огцруулахаар санал хураалт явууллаа. Одоогоор санал хураалтын дүн ил болоогүй байна.
Ерөнхийлөгч асан Родриго Дутертегийн охин Сара Дутерте олон сая долларын төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулж, одоогийн Ерөнхийлөгч Маркос Жуниорыг, эхнэрийнх нь хамт ална гэж сүрдүүлсэн зэрэг хэрэгт буруутгагдаж байгаа юм. Тэрбээр буруутгагдаж буй хэргүүдээ үгүйсгэж, өөрийгөө улс төрийн өшөө хонзонгийн золиос болсон гэж мэдэгджээ.
Энэхүү үйл явдал нь олон сарын турш тус үндэстнийг хямраагаад байгаа Дутертегийн ерөнхийлөгч Маркос Жуниортой хийсэн ширүүн маргааныг улам хурцатгаж байна гэж олон нийт үзэж байна.
Л.Баяр