Жүдо бөхийн шигшээ баг болон "Сүлд" спорт хорооны тамирчин, Дэлхийн аврага, Азийн аварга, Олимпын наадмын мөнгөн медальт Б.Баасанхүү үрийн зулай үнэрлээд удаагүй байгаа ажээ.
Тэрбээр өнгөрөгч ДАШТ болон Парисын олимпын наадмын үеэр бие давхар байсан гэх мэдээлэл байна.
Тэрбээр өнгөрөгч онд Монгол Улсын аварга, Азийн аварга, Гранд сламын аварга, Дэлхийн аварга болж, улмаар Парисын олимпоос мөнгөн медаль хүртэн ард түмнээ цэнгүүлсэн билээ. Түүний найз залуу нь 81 кг-ын жинд барилддаг Г.Болор-Очир юм.
Л.Баяр