БАРИМТ 1
Хошёорюү С.Бямбасүрэн 1999 оны тавдугаар сарын 22-нд төрсөн.
БАРИМТ 2
16 настайдаа сүмо бөхөөр хичээллэхээр арлын Япон улсыг зорьж байжээ.
БАРИМТ 3
"Тацүнами" дэвжээний бөх.
БАРИМТ 4
Хошёорюү Бямбасүрэн нь Японы мэргэжлийн сумод ороод анхны барилдаанаа 2018 оны 1 сарын башёд хийж байжээ. Ингээд 2019 оны 11 сараас жюүрёо зиндаанд барилдаж эхэлсэн байна.
БАРИМТ 5
Тухайн үед жюүрёо зиндаанд барилдсан гадаад бөхчүүдийн 68 дахь нь, харин 35 дахь Монгол бөх болсон байна.
БАРИМТ 6
Тэрбээр Асашёорюү Д.Дагвадоржийн ахынх Д.Сугаррагчаагийн хүү, Монгол Улсын заан Д.Долгорсүрэнгийн ач хүү юм.
БАРИМТ 7
С.Бямбасүрэн Японд очсоныхоо дараа Кашива ахлах сургуульд чөлөөт бөхийн ангид суралцаж байсан гэдэг. Нэг удаа Токио дахь сүмогийн ордонд сүмо үзэж байгаад барилдах хүсэлтэй байгаагаа авга ах Д.Дагвадорждоо хэлтэл нааштайгаар хүлээж авсан гэдэг.
БАРИМТ 8
2017 оны 11.01 нд Японы мэргэжлийн сумогийн шинэ тамирчдын шалгаруулалтанд орж, 12 сард “тэнцсэн” гэсэн хариу авч Тацүнами дэвжээний бөх болсон байна.
БАРИМТ 9
188 см өндөр, 150 орчим кг жинтэй.
БАРИМТ 10
2020 оны есдүгээр сарын башёгоос эхлэн макүүчи буюу дээд зиндаанд дэвшин барилдаж эхэлсэн.
БАРИМТ 11
Хоошёорюү Бямбасүрэнгийн нэрний утга гэвэл, 豊 - эхний ханз нь дэвжээний эзний нэрэнд багтсан ханз, 旭豊 勝照(あさひゆたか かつてる)Намитацү дэвжээний эзэн, 昇 のぼる/シヨウ - өсөн дэвжих гэсэн утгыг илэрхийлнэ. 龍 – луу гэсэн ханз бөгөөд авга ах Асашёорюү Дагвадоржийн нэрийн ханзнаас авсан байна.
БАРИМТ 12
Тэрбээр 2023 оны долдугаар сарын башёд 12 даваа, гурван унаатайгаар "Эзэн хааны цом"-ыг анх удаа гардаж, Озэки цолны болзол хангасан билээ. Тэрбээр сая түрүүлэхдээ ч мөн адил даваатай байлаа.
БАРИМТ 13
Сүмогийн хорхойтнууд түүнээс Д.Дагвадоржийн харц, төрх, цөс, характер харагддаг гэлцдэг.
БАРИМТ 14
Тэр бол Монголоос төрсөн зургаа дахь сүмогийн "Их аварга" билээ.
БАРИМТ 15
Харин Японы мэргэжлийн сүмогийн 74 дэх аварга болж байна.
Сэтгэгдэл (5)