Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн танилцуулж байна. Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Менингококкийн халдвартай холбоотойгоор тандалт судалгааг тасралтгүй хийж, зохих арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлж байгаа. Тархалт тодорхой хэмжээгээр хязгаарлагдсан ч тайвшрах болоогүй. Урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлсээр байна. Нэг хүүхэд харамсалтайгаар нас барсан бол нэг хүүхэд эмнэлгээс гарсан. Менингококкийн халдварын вирус, нянгийн гарал үүслийг тогтоохоор сорьцыг БНСУ руу шинжилгээнд илгээсэн" гэв.