ХӨСҮТ-ийн захирал Э.Анхбаяр Менингококкийн халдварын талаар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Менингококкийн халдвараас урьдчилан сэргийлэх 2000 тун вакцины худалдан авалт хийсэн. Одоо ирж байгаа. Арванхоёрдугаар сарын 5-нд анхны тохиолдол бүртгэгдсэний дараа вакцин худалдан авах асуудлын талаар ярилцсан. Хоёр долоо хоногийн дараа Монголд бууна. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ болон вакцины тоог нэмэгдүүлэх асуудлаар хэлэлцэнэ. Хамгийн сүүлийн вакцин 2022 онд хийгдэж байсан" гэв.