Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Н.Учрал дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан 14 мега төслөөс гурав нь хэрэгжиж эхэлсэн. Эдгээрийн долоон төсөл нь Эрдэнэс Монгол нэгдэлд хамаарч байгаа. Үүнд нэмүү өртөг шингэсэн, технологийн агууламж шингэсэн бүтээгдэхүүнийг хэрхэн үйлдвэрлэх вэ чиглэлээр ажиллаж, Шивээ-Овоогийн цахилгаан станц, Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр дээр ажилласан. Энэ долоо хоногт Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэсэн гангийн үйлдвэр барьж байгуулах арга хэмжээний тухай тогтоолын төсөл батлагдсан. Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт ган үйлдвэрийн цогцолбор төслийг хэрэгжүүлнэ.
Жил бүр гадаад руу алдаж буй 700-800 сая ам.долларын урсгалыг багасгах зорилгын хүрээнд нэг жилд нэг саяас дээш хэмжээний ган үйлдвэрлэж, дотоодынхоо гангийн хэрэгцээг бүрэн хангах, 2028 онд 1200 ажлын байр бий болгоно.
Стратегийн ордууд дээр 34/50 хувийг хэрхэн тогтоох вэ гэдгийг хувийн хэвшилтэй ярилцаж, аль аль талдаа хожилтой байх талаар баг бүрдүүлэн ажиллана" гэв.