АНУ-ын Пенсильвани мужид хулгайч нар нэгэн хүнсний дэлгүүрээс 40 мянган ам.доллартай дүйх 100 мянга гаруй өндөг хулгайлсан хэрэг гарчээ. Хулгайчид хоёрдугаар сарын 01-нд Гринкасл дахь Пит ба Герригийн Органикс дэлгүүрийн ачааны машиныг онилсон гэж цагдаа нар мэдэгдэв.
Энэ нь шувууны ханиадны тархалтын улмаас өндөгний үнэ өссөнтэй холбоотой гэж тайлбарлаж байна. АНУ-ын Үндэсний сүлжээ "Waffle House" компани саяхан өндөгний үнээ нэмсэн юм.
Өндөгний үнэ өнгөрсөн онд 65 гаруй хувиар өссөнийг АНУ-ын засгийн газрын мэдээллээс харж болно. Хөдөө аж ахуйн газар 2025 онд 20 орчим хувиар өснө гэж таамаглаж байна.
Мягмар гарагт "Waffle House" нэг өндөг тутмын үнийг 0.50 ам.доллараар өсгөж байгаагаа зарласан.
Шувууны ханиадны тахал 2022 онд эхэлсэн бөгөөд сүүлийн саруудад АНУ даяар дэгдэлт нэмэгдэх хандлагатай байна. Өнгөрөгч арванхоёрдугаар сард л гэхэд үнэ 8 гаруй хувиар өссөн үзүүлт гарчээ. Шувууны ханиадны тархалт АНУ даяар шувууд, үхэр, хөхтөн амьтдад бүртгэгдсэн боловч хүнээс халдвар авах нь маш ховор байдаг.
Л.Баяр