Өнгөрсөн амралтын өдрүүдэд Даллас Маверикс баг од тоглогч Лука Дончичоо Лэйкерсийн од Энтони Дэвистэй солилцох болсон тухай мэдээ NBA-ийн хөгжөөн дэмжигчдийг цочирдуулсан билээ. Тэгвэл бид та бүхэнд эдгээр супер тоглогчдын тухай сонирхолтой баримтуудыг хүргэж байна.
Словени хүү Лука
Баримт 1
Лука Дончич 1999 оны хоёдугаар сарын 28-нд Словенийн Любляна хотод төржээ. АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны (NBA) Лэйкерс багт солилцоогоор очлоо.
Баримт 2
Тэрбээр таван удааг NBA-ын Бүх оддын тоглолтод оролцож, таван удаа Бүх NBA-ын нэгдүгээр багийн сонгон шалгаруулалтад тэнцсэн.
Баримт 3
Тэрбээр мөн Словенийн шигшээ багийг төлөөлдөг бөгөөд Европын бүх цаг үеийн хамгийн шилдэг тоглогчдын нэг гэдгээрээ алдартай.
Баримт 4
198 см өндөр, 104 кг жинтэй.
Баримт 5
NBA-ийн 2018 оны драфтын нэгдүгээр тойргийн гуравдугаар ерөнхий сонголтоор Атланта Хоукс багт очсон. Удалгүй Даллас Маверикс руу солилцоогоор очиж, 2018 оноос хойш саяхныг хүртэл нэг багтаа хүчин зүтгэсэн үнэнч тоглогч байв.
Баримт 6
Дончич нь Любляна хотод гоо сайхны салоны эзэн Миржам Потербин болон сагсан бөмбөгийн дасгалжуулагч, тоглогч асан Саша Дончич нарын гэр бүлд төрсөн. Түүний ээж Словен, аав нь Косовогийн Серби гаралтай Словен хүн юм. Түүний эцэг эх нь 2008 онд гэрлэлтээ цуцлуулах үед хууль ёсны асран хамгаалагчийн эрхийг ээжид нь олгосон.
Баримт 7
Түүний гэр бүлийнхний ярьснаар, Дончич долоон сартайдаа сагсанбөмбөг гартаа барьж, нэг настайдаа өрөөндөө бяцхан цагираг руу бөмбөг шидэж тоглодог байжээ. Дончич хүүхэд насандаа хөл бөмбөг зэрэг янз бүрийн спортоор хичээллэсэн бөгөөд хожим нь хэт өндөр болсоныхоо дараа спортоо орхисон. Долоон настайдаа Дончич Любляна хотын бага сургуульд сагсан бөмбөг тоглож эхэлсэн нь өнөөдрийн түүнийг бүтээжээ.
Баримт 8
2015-2018 онд тэрбээр Испанийн мэргэжлийн сагсан бөмбөгийн клуб болох Реал Мадрид Балончестод хүчин зүтгэсэн.
Баримт 9
Дончич өсвөр насандаа Грекийн сагсан бөмбөгчин Василис Спанулисийг биширдэг байсан. Тийм дээ ч Дончич Реал Мадридад Спанулисийг хүндэтгэн 7 дугаарыг өмссөн. Дончич ч бас Леброн Жэймсийг биширдэг байжээ. Одоо тэд нэг багт тоглоно.
Баримт 10
2019 оны NBA-ийн оны шилдэг шинэ тоглогч, 2024 оны NBA-ийн онооны аварга билээ.
Баримт 11
Тэрбээр 2018 оны Евролигийн аварга, Евролигийн MVP, Евролигийн финалын дөрөв дэх үнэ цэнэтэй тоглогч, Бүх Евролигийн нэгдүгээр багийн тоглогч, 2017-2018 оны Евролигийн мандаж буй од, Евролигийн 2010–20 оны арван жилийн супер багийн гишүүн, 2019 оны Евроскарын оны шилдэг тоглогч нэгэн юм.
Баримт 12
ACB лигийн гурван удаагийн аварга, 2018 оны Лигийн MVP, 2017-2018 оны ACB шилдэг залуу тоглогч. Мөн 2016-2017 оны Испанийн хааны цомын эзэн, 2015 оны FIBA Тив хоорондын цомын аварга, EB Next Generation тэмцээний аварга "EB Next Generation Tournament" тэмцээний MVP, 2018 оны Словенийн оны шилдэг тамирчин юм.
AD хочит Дэвис
Баримт 1
Энтони Маршон Дэвис нь 1993 оны гуравдугаар сарын 11-нд АНУ-ын Иллинойс мужийн Чикаго хотод төржээ. Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгчин тэрбээр Даллас Маверикс багт солилцоогоор ирээд буй.
Баримт 2
Тэрбээр төвийн байрлалд хүчирхэг довтолгоогоороо алдартай. Дэвис бол 10 удаагийн NBA-ын бүх оддын тоглогч бөгөөд дөрвөн удаагийн бүх NBA-ын нэгдүгээр баг, таван удаа бүх НБА-ын хамгаалалтын багт нэрлэгдсэн.
Баримт 3
NBA-ийн 2012 оны драфтын тэргүүн сонголтоор Нью Орлеанс Пеликанс багт карьераа эхлүүлсэн.
Баримт 4
Улмаар 2019 оноос өнөөг хүртэл Лос Анжелес Лэйкерс багт хүчин зүтгэж, анхны улиралдаа 2020 оны NBA-ийн аварга болсон. 2021 онд тэрбээр NBA-ийн 75 жилийн ойн багт сонгогдсон. Тэрбээр мөн 2023 онд Лэйкерсийн хамтаар NBA цомын аварга болсон юм.
Баримт 5
208 см өндөр, 115 кг жинтэй.
Баримт 6
Дэвисийнхэн удмаараа өндөр хүмүүс байдаг. Түүний ах 1.91 м, ээж Эрайнер нь 1.85 м юм. Тэрбээр мөн ихэр эгчтэй. Дүү Лаша нь Дейли коллежид сагсан бөмбөг тоглодог. Түүний Жарвис, Маршаун, Кейт Чемберлен гэх үеэлүүд сагсанбөмбөг тоглож байна. Кейт Герман, Латви улсад мэргэжлийн сагсан бөмбөг тоглодог.
Баримт 7
Дэвис 2021 оны есдүгээр сарын 18-нд Марлен Поланко гэх бүсгүйтэй гэрлэсэн. Тэд гурван хүүхэдтэй.
Баримт 8
NBA-д орохоосоо өмнө тэр Кентакки мужийн "Kentucky Wildcats" багт тоглодог байв.
Баримт 9
Тэрбээр 2012 оны Олимп, 2014 оны дэлхийн аварга, 2024 оны олимпын багт АНУ -ын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан алтан медаль хүртсэн. Ингэснээр тэр NCAA-гийн үндэсний аварга, ФИБА-гийн дэлхийн аварга, NBA-ийн аварга, Олимпын аварга болсон анхны сагсанбөмбөгчин болжээ.
Баримт 10
Ингэснээр тэр дөрвөн шатанд аваргалсан цор ганц тоглогч болсон юм. Тэр бас сагсан бөмбөгийн гурвалсан титэм хүртсэн найман тоглогчийн нэг юм. Америкийн сагсан бөмбөгийн хувьд Гурвалсан титэм гэдэг нь NCAA-ийн аварга, NBA-ын аварга, Олимпын алтан медаль хүртсэн хувийн тоглогчийн амжилт юм.
Баримт 11
2016 онд "Barbershop: The Next Cut", 2023 онд "House Party" кинонд тоглосон. Мөн 2021 онд "Space Jam: A New Legacy" кинонд дуу оруулжээ.
Баримт 12
Карьерийнхаа туршид 11,059 оноо авч, 4,906 удаа самбараас бөмбөг авалт хийж, 1,121 удаа хаалт тавьж, 2,572 удаа чөлөөт шидэлтээ амжилттай болгожээ.
Л.Баяр
Сэтгэгдэл (1)