ХУД-ийн анхан шатны шүүхээс Х.Нямбаатарт иргэний хэрэг үүсгэжээ. Тодруулбал, "Эко автомашин импортлогчдын холбоо"-ноос Хотын дарга Х.Нямбаатарыг "ажил хэргийн нэр хүндэд халдсан" хэмээн үзэж, нэг тэрбум төгрөг гаргуулахаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан байна. Шүүхээс холбооны нэхэмжлэлийг үндэслэлтэй хэмээн үзэж Хотын дарга Х.Нямбаатарт иргэний хэрэг үүсгэх захирамжийг гаргаж, хүргүүлжээ.
Сэтгэгдэл (3)