Ирэх оноос ЕБС-иудын сургалтын агуулгад уур амьсгалын өөрчлөлтийн тухай хөтөлбөр хичээл багтааж, дунд болон ахлах ангийн сурагчдад “Уур амьсгалын өөрчлөлт” хичээл орох ажээ.
Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам, Боловсролын яам, төрийн бус байгууллагууд хамтран “Уур амьсгалын өөрчлөлт” хичээлийн хөтөлбөрийг хамтран боловсруулсан байна. Хичээлээр дамжуулан хүүхэд залуусын мэдлэг, хандлагыг өөрчилж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зорилго агуулж бай ажээ. Сурагчид уур амьсгалын өөрчлөлтийн талаар ерөнхий мэдээллийг хэвлэл мэдээлэл, цахим орчноос голчлон авдаг байна. Зарим нэг хичээлд энэ тухай цухас дурддаг байна.
Хүний үйл ажиллагаатай холбоотой бүхий л үйлдвэрлэл, ногоон хөгжил, ногоон эдийн засаг руу чиглэх учраас энэ төрлийн мэдлэг мэдээлэл нийтэд түгээн таниулах нь олон нийтийн оролцоонд илүү үр дүнтэйг мэргэжилтнүүд хэлж байна.