УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Ораногийн төсөл болон Гашуунсухайтын төмөр замын хил холболтын төслүүдийг хэлэлцэж, УИХ-аар хэлэлцэхийг дэмжсэн бөгөөд хуралдаанаар намын бүлгийн дэд дарга нарыг томилжээ.
Ингэхдээ УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Д.Алдаржавхлан, Г.Дамдинням, У.Отгонбаяр нарыг УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар томилсон аж.