Өмнөд Солонгосын жүжигчин, дуучин Жун Жи Хун буюу саяхан Монголд тоглолтоо хийгээд буцсан Rain өөрийн "YouTube" сувгаа хаах болсноо зарлав. Гэнэтийн уг мэдэгдэл шүтэн бишрэгчдийнх нь дургүйцэлтэй тулгараад байн. Тэрбээр энэ тухайгаа, “Жи Хун байна. Би уучлал гуйж байна” гэж хэлээд толгой бөхийсан бичлэгээ цацжээ.
Тэрбээр “Бид илүү сайн контент бүтээхийн тулд хэсэг завсарлага авч байна. Сүүлийн үед хандалт ч тааруу байгаа. Өдий хүртэл дэмжиж, хайр бэлэглэж байсан та бүхэнд баярлалаа. Үүнийг дуулгахад харамсалтай байна.” гэжээ.
Өдгөө 42 настай тэрбээр Азид тав, дэлхийд дахинд таван удаагийн аялан тоглолт хийжээ. Rain "Mnet Asian Music Awards"-ын 6 , "Golden Disk"-ийн 3, есөн KBS Драмын шагнал , хоёр "Baeksang Arts Awards" зэрэг хөгжим болон жүжигчний чиглэлээр хийсэн ажлаараа олон тооны шагнал хүртсэн.
Л.Баяр