Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ойд зориулсан “Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх өндөр чансаатай 128 бөхийн барилдаан энэ сарын 29-ны ням гарагт 13:00 цагаас Бөхийн өргөөнд болно. Өнгөрсөн жил уг барилдаанд түрүүлсэн Улсын начин Д.Амарсайхан энэ жил хэрхэн барилдав.
Тэрбээр өнөө жил гурван удаа үзүүрлэж, таван удаа их шөвөгт үлдсэн амжилтыг үзүүлжээ.
Түүний үзүүрт шалгарсан барилдаанууд
- Ховд аймгийн Цэцэг сумын 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан Монгол улсын начин Даваагийн Ганболдын нэрэмжит барилдаанд Улсын аварга О.Хангайд унаж, үзүүрлэсэн.
- Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 100 жилийн ойд зориулсан, улсын начин Чойжамцын Пүрэвсүрэнгийн нэрэмжит барилдаанд Улсын начин Х.Цогтгэрэлд унаж, үзүүр булаасан.
- Монгол улсад ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан, улсын арслан М.Мөнгөний нэрэмжит барилдаанд Улсын начин Л.Энхсаруулд унаж, үзүүрлэжээ.
Тэрбээр таван удаа их шөвөгт шалгарахдаа дандаа түрүү бөхчүүдэд унажээ.
- Цагаан сарын барилдаанд шөвгийн дөрөвт шалгарч, түрүү бөх Улсын аварга О.Хангайд унажээ.
- Монгол цэргийн өдөр, орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 103 жилийн ой, цэргийн төв хэвлэл Соёмбо сонины 100 жилийн ойд зориулсан барилдаанд шөвгийн дөрөвт шалгарч, түрүү бөх Улсын начин ЛОтгонбаатарт унасан.
- Монгол улсад газрын харилцааны мэргэжлийн байгууллага үүсэж хөгжсөний 70 жилийн ойд зориулсан барилдаанд шөвгийн дөрөвт шалгарч, түрүү бөх Улсын начин Б.Түмэндэмбэрэлд унасан.
- Булган аймгийн Сайхан сумын 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит барилдаанд шөвгийн дөрөвт шалгарч, түрүү бөх Улсын заан М.Лхагвагэрэлд унасан.
- Нийслэл Улаанбаатар хотын 385 жилийн ойд зориулсан барилдаанд шөвгийн дөрөвт шалгарч, түрүү бөх Улсын өсөх идэр начин Ч.Батчулуунд унасан.
Л.Баяр
Сэтгэгдэл (3)