"Оны онцлох хүүхэд-2024” шагнал гардуулах ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо. Шадар сайд Т.Доржханд, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан нар 2024 оны шилдэг хүүхдүүдэд батламж гардуулав. Шадар сайд Т.Доржханд шилдгээр шалгарсан хүүхдүүдийн хичээл зүтгэл, авьяас билиг, эр зоригоор бахархаж буйгаа илэрхийлээд хүсэл мөрөөдлийнхөө эзэн болж, Монгол Улсын хөгжилд илүү их амжилт гаргахыг ерөөлөө. 2024 онд үндэсний болон олон улс, тив дэлхийн түвшинд оюун ухаан, сурлага, урлаг, уран бүтээл, спорт, байгаль хамгаалал, эх орны түүх, соёл, өв уламжлал, хүмүүнлэг энэрэнгүй, сайн үйлс, хүүхдийн оролцооны байгууллагын манлайлагч хүүхэд, техник сэтгэлгээ, багийн амжилт гэсэн 10 номинацид үндэсний хэмжээнд 1678 хүүхэд өрсөлдсөнөөс онцгой амжилт гарган эх орныхоо нэрийг өндөрт өргөн, үе тэнгийнхнээ манлайлсан 73 хүүхдийг 2024 оны “Оны онцлох хүүхэд”-ээр шалгаруулсан байна.
Техник сэтгэлгээ, шинэ санал, санаачилга, бүтээлч байдал төрөл:
- Дорноговь аймгийн Сайншанд сумын хоёдугаар ЕБС-ийн 9Б ангийн сурагч Б.ПҮРЭВСҮРЭН,
- Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр сургуулийн 11Б ангийн сурагч Ц.НАРАНБОЛОР,
- Нийслэлийн “Сэлбэ” олон улсын сургуулийн 11А ангийн сурагч Г.САЙНЦАГ
Сурлагын амжилт төрөл:
- Дархан-Уул аймаг Дархан сумын “Эмпати” сургуулийн 12Б ангийн сурагч Т.СУВД,
- Нийслэлийн “Эрхэт Эрдэм” сургуулийн 12А ангийн сурагч Ч.ИРМҮҮН,
- Баян-Өлгий аймгийн Өлгий сумын “Дарын” ЕБС-ийн 10В ангийн сурагч Ш.УЛПАН
Оюун ухааны спортын төрөл:
- Дархан-Уул аймгийн Дархан сумын “Оюуны ирээдүй” сургуулийн 9-4 дүгээр ангийн сурагч Э.ҮҮРИЙНЦОЛМОН,
- Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 7А ангийн сурагч Б.ГАНХҮҮ,
- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 12А ангийн сурагч А.ОЮУН-ЭРДЭНЭ,
- Нийслэлийн Ерөнхий боловсролын 11 дүгээр сургуулийн 8Б ангийн сурагч Н.ТҮВШИНБАЯР,
- Нийслэлийн “Оюут” бага сургуулийн 5А ангийн сурагч Г.ДЭЛГЭРМАА,
- Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Ерөнхий боловсролын Эрдмийн далай сургуулийн 2А ангийн сурагч Н.АЗ-ЭРДЭНЭ
Урлаг, уран бүтээлийн төрөл:
- Орхон аймгийн Баян-Өндөр сумын 5 дугаар ЕБС-ийн 12Г ангийн сурагч Б.АНУЖИН,
- Нийслэлийн 14 дүгээр ЕБС-ийн 11А ангийн сурагч О.ХҮСЛЭН,
- Монгол Улсын хөгжим бүжгийн консерватори сургуулийн Сонгодог хөгжмийн сургуулийн Төгөлдөр хуурын 8А ангийн сурагч Б.ЭНХСАРУУЛ,
- Монгол Улсын Консерватори сургуулийн Сонгодог бүжгийн 10В ангийн сурагч Ү.АНАР,
- Нийслэлийн “Үй цай” сургуулийн 7А ангийн сурагч Э.АРУУХАН-ҮЖИН,
- Нийслэлийн “Амжилт Кибер” сургуулийн 12-2 ангийн сурагч О.ЭГШИГЛЭНТ-ОД,
- Нийслэлийн “Амжилт Кибер” сургуулийн 12-2 ангийн сурагч С.БИШРЭЛ
Хүмүүнлэг энэрэнгүй, сайн үйлс төрөл:
- Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Ерөнхий боловсролын “Номуундалай” сургуулийн 12Д ангийн сурагч Т.БАЯСГАЛАН,
- Дархан-Уул аймгийн Дархан сумын Ерөнхий боловсролын 31 дүгээр сургуулийн 8Б ангийн сурагч Н.МӨНХБААТАР,
- Дархан-Уул аймгийн Дархан сумын Ерөнхий боловсролын 31 дүгээр сургуулийн 10Б ангийн сурагч Э.ГАНЦООЖ,
- Нийслэлийн “Арвис” ЕБС-ийн 12А ангийн сурагч Б.СОЛОНГО
Биеийн тамир, спорт төрөл:
- Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын “Ирээдүйн одод” сургуулийн 12А ангийн сурагч Д.ДАГВАДОРЖ,
- Дархан-Уул аймгийн Дархан сумын Ерөнхий боловсролын 31 дүгээр сургуулийн 9Б ангийн сурагч Н.ЧИНСЭТГЭЛ,
- Нийслэлийн Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 12А ангийн сурагч Т.АРИУНЗАЯА,
- Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ерөнхий боловсролын Орхон сургуулийн 10А ангийн сурагч Э.АНУДАРЬ,
- Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн 9А ангийн сурагч Б.САЙННЯМБУУ,
- Төв аймгийн Зуун мод сумын Ерөнхий боловсролын Хүмүүн цогцолбор сургуулийн 9Г ангийн сурагч Б.БУЯНХИШИГ
- Говьсүмбэр аймаг Сүмбэр сумын Ерөнхий боловсролын Лаборатори 5 дугаар сургуулийн 10В ангийн сурагч Д.ҮҮРЦАЙХ,
- Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 9Б ангийн сурагч А.БААТАРЦОЛ,
- Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн 8Б ангийн сурагч М.ӨЭЛҮН,
- Төв аймгийн Зуун мод сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн 8В ангийн сурагч Ш.НАМУУНДАРЬ,
- Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 11Е ангийн сурагч Н.СУМЪЯАБАЗАР ,
- Нийслэлийн Ерөнхий боловсролын Оюуны ундраа сургуулийн 12-1 ангийн сурагч Б.АМГАЛАНБААТАР,
- Нийслэлийн Ерөнхий боловсролын 40 дүгээр сургуулийн 12А ангийн сурагч Р.МӨНХ-ОД,
- Нийслэлийн “Орчлон” сургуулийн 11Б ангийн сурагч Э.АНИМА,
- Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Лаборатори 5 дугаар сургуулийн 5Б ангийн сурагч Н.ЧИМЭДЛХАМ
Монгол түүх, соёл, өв уламжлалыг өвлөн тээгч төрөл:
- Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Ерөнхий боловсролын сургуулийн 12А ангийн сурагч Ө.БҮРЭНБААТАР,
- Баянхонгор аймгийн Номгон ахлах сургуулийн 7Г ангийн сурагч Т.ТЭМҮҮЛЭН,
- Дархан-Уул аймгийн Дархан сумын Од сургуулийн 12-1 ангийн сурагч Д.НОМИНЗУЛ,
- Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 12А ангийн сурагч Ч.ТҮВШИНЖАРГАЛ,
- Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ерөнхий боловсролын сургуулийн 5Б ангийн сурагч Ү.ЭМҮЖИН,
- Хэнтий аймгийн Хэрлэн сумын Ерөнхий боловсролын Хэрлэн 1 дүгээр сургуулийн 12Б ангийн сурагч З.АЛТАНБАГАНА
Байгаль хамгаалал, эрүүл аюулгүй орчин төрөл:
- Дархан-Уул аймгийн Дархан сумын Дархан Эмпати сургуулийн 12А ангийн сурагч Э.ТҮВШИНЗАЯА,
- Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн 12Б ангийн сурагч Д.БАГАХҮҮ,
- Нийслэлийн “Шинэ эхлэл” сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.ЭНХЖИН
Хүүхдийн оролцооны өөрийн удирдлагын байгууллага төрөл:
- Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Ерөнхий боловсролын “Соого сейкео” ахлах сургуулийн 12Б ангийн сурагч Ө.ДОЛЖИНСҮРЭН,
- Хэнтий аймгийн Хэрлэн сумын Ерөнхий боловсролын “Тэмүүжин” сургуулийн 11Г ангийн сурагч Б.НОМИНЖИН,
- Нийслэлийн Г.В.Плехановын нэрэмжит Оросын Эдийн Засгийн Их сургуулийн Улаанбаатар дахь салбар сургуулийн 9В ангийн сурагч Х.ЦОЛМОН
Багийн амжилт төрөл:
- Дархан-Уул аймгийн Дархан сумын Ерөнхий боловсролын “Оюуны ирээдүй” сургуулийн 11-6 ангийн сурагч Г.ЭНХДӨЛ, А.ЛХАМ-ЭРДЭНЭ /Бүжгийн спорт/,
- Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн “СОЁМБО БАГ“ /14 гишүүнтэй/,
- Нийслэлийн Ерөнхий боловсролын Эрдмийн хөтөч 58 дугаар сургуулийн БОЛОР ШИГТГЭЭ-3 хамтлаг /7 гишүүнтэй/