2020 Токиогийн олимпын аварга, таван удаагийн дэлхийн аварга Францын домогт жүдоч Кларисс Агбегнену 63 кг-д барилддаг тухай жүдо сонирхогчид мэднэ. Тэгвэл тэр ирэх 2025 оны хоёрдугаар сард болох Парисын Их Дуулга тэмцээнээс эхлэн 70 кг-д хүч үзэхээр болжээ. Уг жингийн лидер 2024 оны олимпын аварга, Дэлхийн хошой аварга, 2024 оны Европын аварга Хорватын жүдоч Барбара Матич ирэх хоёр жилдээ зодоглохгүй гэдгээ мэдэгдсэн билээ. Цаашлаад зодог тайлах ч магадлалтай.
Түүнчлэн 2021 оны дэлхийн аварга, Пан Америкийн аварга, 2020 оны Токиогийн олимпийн хүрэл медальт Канадын Жессика Климкейт Бакугийн Их Дуулгын тэмцээнээс эхлэн 63 кг-д зодоглоно. Тэрбээр 57 кг-д барилддаг байв.
Түүний жин өгсөх болсон шалтгаан нь өнгөрөгч Парисын олимпын аварга Кристи Дэгүчигээс болсон бололтой. Учир нь Канадад 57 кг-д өрсөлдөөн шиүүн байдаг. Тухайлбал, 2020 оны Токиогийн олимпод дотоодын өрсөлдөөнөөс Жессика Климкейт олимпыг зорьсон бол сүүлийн олимпод Лагүчи илүүрхсэн билээ.
Л.Баяр