Өчигдөр буюу есдүгээр сарын 16-ны өдөр Боловсролын сайд П.Наранбаяр багшлах эрхийн гэрчилгээ олгох болон гэрээт багшийн талаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр "Үнэн ба Зөв" намын дарга А.Отгонбаатар түүний мэдээллийг эсэргүүцэж, Боловсролын сайд П.Наранбаяр руу өндөг шидсэн юм. Тэгвэл Боловсролын сайдын биед халдсан "Үнэн ба зөв" намын дарга А.Отгонбаатарт хуулийн ямар хариуцлага тооцох үндэслэлтэй вэ?
Зөрчлийн тухай хуулийн 5.2-т
1.Олон нийтийн газарт, эсхүл орон байранд
- 1.1.хэрүүл маргаан үүсгэж
- 1.2.бусдыг өдөөн хатгаж
- 1.3.бусдын амгалан тайван байдал алдагдуулж
- 1.4.олон нийтийг үл хүндэтгэж
- 1.5.Үйлчилгээний болон дарааллын журам зөрчиж биеэ авч явах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн, эсхүл аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан бол хүнийг 100 мянган төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна гэж заажээ.
Зөрчлийн тухай хуулийн 5.3.1-д. Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон бол 100 мянган төгрөгөөр торгоно гэж заасан байна. Дээрх хуулийн заалтын дагуу "Үнэн ба Зөв" намын дарга А.Отгонбаатарт хариуцлага тооцох үндэслэлтэй юм.
Сэтгэгдэл (2)